Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Захиалгат хянан баталгаа ба түүний ач холбогдол

Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор газрын төлөв байдал, чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг хууль тогтоомжид заасан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Захиалгат хянан баталгаа ба түүний ач холбогдол
Захиалгат хянан баталгаа ба түүний ач холбогдол. Зураг: МҮОНРТ

Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор газрын төлөв байдал, чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг хууль тогтоомжид заасан хугацаанд давтан тодорхойлж улсын хяналтад авсан анхны үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэлт гаргахыг газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа гэдэг. Хянан баталгааг захиалгат болон төлөвлөгөө байдлаар хийдэг. Захиалгат хянан баталгаагаар:-Газрын төлөв байдал;-Чанарт нэгдсэн хяналт тавих;-Чанарын өөрчлөлт гарсан, үржил шим буурсан газарт ашиглалтыг зохицуулах;-Газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах;-Бүх шатны төрийн байгууллагыг газрын төлөв байдал, чанарын мэдээллээр хангах;-Газар эзэмшигч, ашиглагчийг эзэмшил газрын төлөв байдал, чанарын мэдээллээр хангах зэрэг ач холбогдолтой.Эх сурвалж: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Хуваалцах