Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Захиргааны ерөнхий хуулийн мэдлэгтэй болов

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн тасгаас Тамгын газрын албан хаагчид, хороодын Засаг дарга, Засаг даргын дэргэдэх харьяа, хэлтэс албадын дарга нарын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Захиргааны ерөнхий хуулийн мэдлэгтэй болов
Захиргааны ерөнхий хуулийн мэдлэгтэй болов. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн тасгаас Тамгын газрын албан хаагчид, хороодын Засаг дарга, Засаг даргын дэргэдэх харьяа, хэлтэс албадын дарга нарын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, чадваржуулах зорилготой сургалтыг Хууль зүйн дотоод хэргийн яамтай хамтран амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн агуулга, үзэл баримтлал, ач холбогдол, захиргааны хэм хэмжээний акт, Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, Захиргааны төлөвлөлт, Захиргааны шийдвэр гүйцэтгэл, хариуцлага болон Захиргааны актад гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журмын талаарх ойлголтыг өгч, санал солилцсон юм.

Дашрамд мэдээлэхэд, энэхүү сургалтыг Хууль зүй дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын сургагч багш, Захиргааны хэм хэмжээний актын Хяналт,бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Алтантуяа, Удвал нар хийсэн юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Хуваалцах