Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Захиргааны хариуцлагын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар захиргааны хариуцлагын тухай хуулийн зарим заалтад өөрчлөлт орууллаа. Хуралдаан тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн эсэх тухай Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлтэд үн

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Захиргааны хариуцлагын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо
Захиргааны хариуцлагын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар захиргааны хариуцлагын тухай хуулийн зарим заалтад өөрчлөлт орууллаа.

Хуралдаан тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн эсэх тухай Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлтэд үндэслэн асуудлыг хэлэлцсэн юм.

Тодруулбал, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулсан тухай шийдвэрээ материалын хамт харьяалах шүүхэд 3 хоногийн дотор хүргүүлнэ” гэсэн заалтыг хэлэлцээд, хүчингүй болгох хуулийг баталлаа.

Түлхүүр үг:Захиргааны хариуцлагын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо
Хуваалцах