Захиргааны хуулийг долоодугаар сараас мөрдөж эхэлнэ
Нэлээдгүй удаан хэлэлцэгдсэн Захиргааны ерөнхий хууль өнгөрөгч зургаадугаар сард батлагдсан.
Мэдээллийн алба

Нэлээдгүй удаан хэлэлцэгдсэн Захиргааны ерөнхий хууль өнгөрөгч зургаадугаар сард батлагдсан. Уг хууль ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Хууль зүйн яамнаас нийслэлд зохион байгуулах сургалтын график гаргаж, сургалтыг ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран зохион байгуулж байгаа аж.
Нийслэл, дүүргүүдийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагуудын ажилтнуудад зориулсан сургалт хоёрдугаар сарын 16-наас гуравдугаар сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү сургалтад нийт 9 дүүрэг, 34 байгууллагын нийт 1800 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдах юм байна.
Эх сурвалж: Хууль зүйн яам


















