Залруулга
Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд 2014 оны зургаадугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нэр дурдсан 42 орны иргэд 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал Монгол Улсад аялал жуулчлал, бизнесийн зорилгоор 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй
Мэдээллийн алба

Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд 2014 оны зургаадугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нэр дурдсан 42 орны иргэд 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал Монгол Улсад аялал жуулчлал, бизнесийн зорилгоор 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих тухай Засгийн газрын тогтоол гарсан билээ. Гэвч зарим мэдээллийн сайтуудаар монгол иргэд эдгээр 42 оронд визгүй зорчих боломжтой гэсэн ташаа мэдээлэл гарч байгааг хэвлэл мэдээллийн байгууллагууд анхаарч, ийм мэдээлэл гаргасан сайтууд залруулга хийнэ үү.
Монгол Улсад иргэд нь аялал, жуулчлалын зорилгоор 2015 оныг дуустал визгүй зорчих улсын жагсаалтыг эндээс харна уу.
Монгол иргэд хөнгөлөлттэй нөхцлөөр зорчих боломжтой орнуудын жагсаалтыг эндээс харна уу.
Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам


















