Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Залуу хүн”-ий дараагийн лекцийг хэн унших вэ?

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекц оюутан, залуусын сонирхлыг татаж байгаа хамгийн эрэлттэй лекц болоод байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Залуу хүн”-ий дараагийн лекцийг хэн унших вэ?
“Залуу хүн”-ий дараагийн лекцийг хэн унших вэ?. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекц оюутан, залуусын сонирхлыг татаж байгаа хамгийн эрэлттэй лекц болоод байна. Учир нь 7 хоног бүрийн баасан гарагийн 17.37 цагаас болдог уг лекцэнд салбар салбарын төлөөлөл болсон, чадварлаг залуучууд сонирхолтой лекц уншиж, лекцийг сонсохыг хүссэн залуус МЗХ-ны залуус танхимыг дүүргэж, багтахгүй гадна нь үлдэх тохиолдол ч гарч байгаа юм. Өмнөх дугаарын зочдыг залуус андахгүй мэдэж байгаа тэгвэл өнөөдөр 7 дахь зочиноо урисан байна. Энэ удаагийн зочиноор "Вагнер ази автомотив" ХХК гүйцэтгэх захирал Ч. Мэргэн уригдлаа. Тэрээр "Байгууллагад ажиллах, хувиараа ажиллахын ялгаа" сэдвээр энэ 4-р сарын 11-ний 17:37 цагаас сонирхолтой яриа өрнүүлэх юм байна. “Залуу хүн” цуврал лекц 10-н дугаар явагдаж, удахгүй өндөрлөх учраас залуусаа идэвхитэй оролцоорой.

Хуваалцах