Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Залуу хүн” лекцэнд тасралтгүй хамрагдсан залууст батламж гардуулна

Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Залуу хүн 2015” лекцийн 4 дахь дугаарын зочноор Мөрөөдлийн театрын жүжигчин СТА Г.Алтаншагай уригдсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Залуу хүн” лекцэнд тасралтгүй хамрагдсан залууст батламж гардуулна
“Залуу хүн” лекцэнд тасралтгүй хамрагдсан залууст батламж гардуулна. Зураг: МҮОНРТ

Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Залуу хүн 2015” лекцийн 4 дахь дугаарын зочноор Мөрөөдлийн театрын жүжигчин СТА Г.Алтаншагай уригдсан. Тэрбээр хүн гэдэг “Өөрөө өөрийгөө ялан дийлж л амжилт олдог” гэсэн сэдвээр залуустай нээлттэй ярилцах юм.

Түүнчлэн залуу жүжигчний хүүхэд нас, оюутны амьдрал, ажлын гараа гээд сонирхолтой дурсамжуудыг та бүхэнтэй хуваалцах болно. “Залуу хүн” лекцийг сонирхох хүсэлтэй залуусыг онлайнаар бүртгэж байгаа билээ. Иймд энэ хаврын 10 цуврал лекцэнд амжилттайгаар тасралтгүй хамрагдсан залуусыг МЗХ-ны үйл ажиллагаанд нээлттэй хамрагдах эрх олгохын зэрэгцээ батламж гардуулж баталгаажуулахаар болжээ.

Хуваалцах