“Залуу хүн” цуврал лекцийн зочид салбартаа манлайлагч залуучууд байдаг
Монголын Залуучуудын Холбооноос 6 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа “Залуу хүн” цуврал лекц удахгүй өндөрлөх гэж байна. Лекц бүр нь сонирхолтой, оюутан залуучуудад салбар салбарын мэдээ мэдээллийг өгч, мэдлэгт нь бага ч болов оюуны хувь нэмэр оруулж байгаа
Мэдээллийн алба

Монголын Залуучуудын Холбооноос 6 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа “Залуу хүн” цуврал лекц удахгүй өндөрлөх гэж байна. Лекц бүр нь сонирхолтой, оюутан залуучуудад салбар салбарын мэдээ мэдээллийг өгч, мэдлэгт нь бага ч болов оюуны хувь нэмэр оруулж байгаа “Залуу хүн” цуврал лекцийг өнгөрсөн долоо хоногийн 8 дахь зочин GCMC үүсгэн байгуулагч, захирал, “Монголын Карьерын Тѳв” ТББ тэргүүн Ч.Үүрийнтуяа уригдан оролцсон бөгөөд залуучуудын өмнө тулгардаг хамгийн том асуудал болох "Хѳдѳлмѳрийн зах зээл ба таны бодит үнэлэмж" сэдвээр сонирхолтой лекц уншсан юм.
Б.Үүрийнтуяагийн талаар товч дурьдахад хүний нөөц, карьерийн менежмент, төслийн удирдлага чиглэлээр АНУ, Энэтхэг, Монголд ажилласан 10 гаруй жилийн туршлагатай мэргэшсэн зөвлөх, GCMC үүсгэн байгуулагч, захирал төдийгүй “Монголын Карьерын Тѳв”ТББ тэргүүн,АНУ-н Стрэер Их Сургуулийн Төрийн Удирдлагын Магистр, Энэтхэгийн Бангалор Их Сургуулийн Бизнесийн Удирдлагын Магистр,TEDх Ulaanbaatar Women 2013 илтгэгч юм байна.
“Залуу хүн” цуврал лекцийн зочин бүр өөр өөрийн онцлогтой, салбартаа тэргүүлэгч, мэдлэг боловсролоороо бусдыгаа манлайлсанзалуу үеийн төлөөлөл шилдэг залуучууд лекц уншдаг бөгөөд энэ долоо хоногийн зочиноор хийлч О.Байгаль “Бүх зүйлд чин сэтгэлээсээ” сэдвээр лекц унших юм байна. Оюутан залуучууд идэвхтэй оролцоорой.


















