Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"​Залуучууд" театрын дээврийг засахад 119 сая төгрөг шаардлагатай

Дархан-Уул аймгийн "Залуучууд" театр 1978 онд ашиглалтад орсон бөгөөд 2008 онд дээврийн засварыг хийж байжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"​Залуучууд" театрын дээврийг засахад 119 сая төгрөг шаардлагатай
"​Залуучууд" театрын дээврийг засахад 119 сая төгрөг шаардлагатай. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн "Залуучууд" театр 1978 онд ашиглалтад орсон бөгөөд 2008 онд дээврийн засварыг хийж байжээ. Өнөөдрийн байдлаар 98 ажилтан, албан хаагч, уран бүтээлчтэй энэхүү театрын дээврээс ус гоожих асуудал хүндхэн байна.

Театрын удирдлагууд өнгөрсөн хугацаанд өөрсдийн нөөц бололцоогоо түшиглэн дээврээ зассан хэдий ч өнөөдрийн байдлаар үзэгчдийн их заал, тайзны ар хэсэг, хоёрдугаар давхрын фоён, дугуй заалны коридор, ажилчдын өрөө зэрэг олон газруудад дусаал гоожсон хэвээр байгаа учраас аймгийн удирдлагуудад танилцуулж холбогдох газруудад уламжилж өгөхийг театрын удирдлагууд хүслээ.

Дээврийн өнөөгийн байдалтай аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, ХОХБТХ-ийн мэргэжилтэн Б.Буянбат нар танилцав. Үүнээс гадна "Залуучууд" театрын уран бүтээлчид нэгдэн УИХ-ын гишүүн Б.Жавхланд энэхүү асуудлаа танилцуулж, гарын үсэгтэй хүсэлтээ ч мөн уламжилжээ.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Хуваалцах