Залуучууд үндэсний бүтээн байгуулалттай танилцана
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж” залуучуудын хөдөлмөр эрхлэлт, бүтээлч сэтгэлгээ, ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, үндэсний бүтээн байгуулалтын ажлуудыг олон нийтэд танилцуулах зорилгоор бүтээн байгуулалттай танилцах аяллуудыг уламжлал болгон
Мэдээллийн алба

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж” залуучуудын хөдөлмөр эрхлэлт, бүтээлч сэтгэлгээ, ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, үндэсний бүтээн байгуулалтын ажлуудыг олон нийтэд танилцуулах зорилгоор бүтээн байгуулалттай танилцах аяллуудыг уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ.
2013 онд “Оюу толгой 100 залуу” аяллаар Оюутолгойн бүтээн байгуулалттай залуучуудыг танилцуулсан бол 2014 оны эхний аяллаар Их майдар үндэсний бүтээн байгуулалттай танилцахаар болжээ. Аялал дөрөвдүгээр сарын 26-ны бямба гарагт "Чингисийн талбай-Их майдар цогцолбор-Манзушир хийд-Салхит салхин станц-Монголын залуучуудын холбоо" гэсэн маршрутаар сонирхолтой хөтөлбөрийн дагуу явагдах юм. Аяллын багт 21 аймгийн залуучуудын төлөөлөл, бүтээн байгуулагч залуусын төлөөлөл, ажил олгогч ажил хайгчдын төлөөлөл мөн урлаг, спортын одод, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл багтсан байна.



















