Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төслийн үр нөлөөг тодруулах судалгаа хийнэ
Монгол Улсын Засгийн газраас залуучуудын хөгжил хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийг 2021 оноос амжилттай хэрэгжүүлж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газраас залуучуудын хөгжил хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийг 2021 оноос амжилттай хэрэгжүүлж байна.
Залууст ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хувь хүний хөгжлийн цогц сургалтын хөтөлбөрт хамруулж хөдөлмөрт бэлтгэх, ажлын байраар хангах зорилготой тус төсөлд 2021 онд ажил хөдөлмөр эрхэлдэггүй 18-34 насны 2389 залуу хамрагдаж мөн ондоо 806 нь байнгын ажлын байртай болжээ.
Төслийн үр нөлөөг тодорхойлох зорилгоор 2021 онд хамрагдсан нийт оролцогчдоос хөдөлмөр эрхлэлтийн байдал, эдийн засгийн идэвх, ажил хөдөлмөр эрхлэхэд болон ажлын байранд тулгарч буй бэрхшээл зэргийг тодруулсан судалгааг 2022.07.27-ноос 2022.08.15-ны хооронд явуулах гэж байна.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтээс өгсөн арга зүйгээр 14 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг ажиллаж, дүгнэлт санал зөвлөмж боловсруулна гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.


















