Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Залуучуудын асуудал эрхэлсэн Комиссартай уулзав

Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсад айлчилж буй Европын Комиссын Боловсрол, соёл, олон хэл, залуучуудын асуудал эрхэлсэн Комиссар Андрулла Василиуг өчигдөр хүлээн авч уулзав.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуучуудын асуудал эрхэлсэн Комиссартай уулзав
Залуучуудын асуудал эрхэлсэн Комиссартай уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсад айлчилж буй Европын Комиссын Боловсрол, соёл, олон хэл, залуучуудын асуудал эрхэлсэн Комиссар Андрулла Василиуг өчигдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр талын боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Европын Комиссоос боловсрол, соёлын чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдэд Монгол оюутан, залуусыг хамруулах талаар ярилцаж, санал солилцлоо.

Мөн өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд, Боловсрол, соёл, олон хэл, залуучуудын асуудал эрхэлсэн Комиссар Андрулла Василиу нар Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцжээ.

Хуваалцах