Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж Хорих ангиас суллагдаж байгаа залуучуудыг ажилд ороход тусална

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж”-ийн төлөөлөл хорих 429-р ангийн офицер, ахлагч нийт бие бүрэлдэхүүнтэй уулзаж “Ажилтай орлоготой

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж Хорих ангиас суллагдаж байгаа залуучуудыг ажилд ороход тусална
Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж Хорих ангиас суллагдаж байгаа залуучуудыг ажилд ороход тусална. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж”-ийн төлөөлөл хорих 429-р ангийн офицер, ахлагч нийт бие бүрэлдэхүүнтэй уулзаж “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн талаар танилцуулж, “Хорих ангиас суллагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлт” сэдэвтэй сургалт зохион байгуулсан байна.

Сургалт нь хорих ангиас суллагдаж байгаа залуучуудыг ажил хөдөлмөрт бэлтгэх, ажилд ороход тулгарч байгаа хүндрэл бэрхшээлүүд болон тэдгээрийг даван туулах арга замыг зааварчлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зэрэг сэдвээр явагдсан бөгөөд сургалтын үеэр Хорих 429 дүгээр ангид алба хааж байгаа офицер, ахлагч нар Монголын Залуучуудын Холбооны үйл ажиллагаанд оролцох, өөрийн анги дээр Залуучуудын салбар зөвлөл байгуулах талаар тодорхой саналуудыг дэвшүүлж хамтран ажиллахаар болсон юм.

Хуваалцах