Залуучуудын хөгжлийн төвийг байгуулахад дэмжлэг үзүүлэв
Залуучуудыг мэдлэг чадвартай, хариуцлагатай, өөртөө итгэх зан үйл бүхий амьдралын ур чадвартай болгох зорилго бүхий залуучуудын хөгжлийн төвийг Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Баянхонгор аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэр
Мэдээллийн алба

Залуучуудыг мэдлэг чадвартай, хариуцлагатай, өөртөө итгэх зан үйл бүхий амьдралын ур чадвартай болгох зорилго бүхий залуучуудын хөгжлийн төвийг Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Баянхонгор аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэд байгуулж байна.
Тус төвийг байгуулах чиглэлээр аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс 1 өрөө, нийтийн номын сан 1 өрөө, Тэмүүжин театр 1өрөө гаргах талаар үүрэг өгсний дагуу Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Нийтийн номын сан тус бүр нэг өрөө гаргаж, тохижуулах ажлыг хийж байна. Залуучуудын хөгжлийн төв нь сургалт уулзалтын өрөө, компьютер сургалтын өрөө, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөтэй байх юм.


















