Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Залуус шинэ зуунд баримтлах МҮЭ-ийн холбооны дүрэм, хөгжлийн зорилтод тусгах саналаа нэгтгэжээ

МҮЭ-ийн холбооны дэргэдэх Залуучуудын хороо “МҮЭ-ийн холбооны дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн өмнө” бага хурал зохион байгуулж шинэ зуунд баримтлах МҮЭ-ийн холбооны дүрэм, хөгжлийн зорилтод тусгах өөрсдийн саналыг нэгтгэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуус шинэ зуунд баримтлах МҮЭ-ийн холбооны дүрэм, хөгжлийн зорилтод тусгах саналаа нэгтгэжээ
Залуус шинэ зуунд баримтлах МҮЭ-ийн холбооны дүрэм, хөгжлийн зорилтод тусгах саналаа нэгтгэжээ. Зураг: МҮОНРТ

МҮЭ-ийн холбооны дэргэдэх Залуучуудын хороо “МҮЭ-ийн холбооны дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн өмнө” бага хурал зохион байгуулж шинэ зуунд баримтлах МҮЭ-ийн холбооны дүрэм, хөгжлийн зорилтод тусгах өөрсдийн саналыг нэгтгэлээ.

Эдийн засгийн бүх салбарууд, орон нутгийн ҮЭ-ийн залуу гишүүдийн төлөөлөл болсон 42 залуу ҮЭ-ийн шинэ зуун залууст илүү ээлтэй, тэднийхээ дуу хоолой, үзэл бодлыг хүндэтгэдэг, оролцоог хангасан, илүү шинэлэг, хүчирхэг ҮЭ-ийг байгуулахад өөрсдийн идэвх, санаачилга, оролцоогоо дээшлүүлэхийг чухалчилсан байна.

Залуус МҮЭ-ийн холбооны дүрэмд бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, ҮЭ-ийн үйл ажиллагаа, шийдвэр гаргах түвшинд нийгмийн бүх бүлгүүдийн төлөөллийн оролцоог тэгш хангах, ҮЭ-ийн бүх шатны байгууллагуудын хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр таван заалт нэмэх, 10 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргасан бөгөөд өнөөдөр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нарт гардуулах юм байна.

Монгол Улсын хэмжээнд 100000 хөдөлмөрчин залууг эгнээндээ нэгтгэн, төлөөлөх эрхтэй хамгийн том байгууллага болох МҮЭ-ийн холбоо, түүний удирдлагууд залуусынхаа дуу хоолой, үзэл бодлыг хүндэтгэж МҮЭ-ийн холбооны дүрмийн шинэчлэн, найруулсан төсөлдөө тусган МҮЭ-ийн холбооны XXII их хурлаар хэлэлцүүлэн батална гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Хуваалцах