Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Залуусыг ажилд зуучлах, хөдөлмөрийн үйлчилгээ үзүүлэх загвар төв байгуулжээ

Өмнөговь аймагт залуусыг ажилд зуучлах, хөдөлмөрийн үйлчилгээ үзүүлэх загвар төв байгуулсан байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуусыг ажилд зуучлах, хөдөлмөрийн үйлчилгээ үзүүлэх загвар төв байгуулжээ
Залуусыг ажилд зуучлах, хөдөлмөрийн үйлчилгээ үзүүлэх загвар төв байгуулжээ. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймагт залуусыг ажилд зуучлах, хөдөлмөрийн үйлчилгээ үзүүлэх загвар төв байгуулсан байна. Тус төв залууст дөрвө төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ. Тухайлбал, дөнгөж сургуулиа төгссөн залуусын ур чадварыг тодорхойлох, тэр дагуу зөвлөгөө өгч ажлын байранд зуучлах, өөртэй нь ижил төстэй мэргэжил, сонирхолтой хүмүүстэй уулзуулж хамтын бизнес эрхлэх боломжийг судлуулах зэрэг үйлчилгээ багтаж байгаа гэж Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга н.Мөнх-Эрдэнэ ярилаа.

Түүнчлэн аймгийн хэмжээнд ажлын байрны мэдээллийн дата сан бий болгосон. Уг санд өнөөдрийн байдлаар 1060 орчим ажлын байрны дэлгэрэнгүй мэдээлэл байршсан байгааг тэрбээр хэллээ.

Хуваалцах