Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам гүүрийн бүтээн байгуулалттай холбоотой зам хаана

Нийслэл хотод 2018 онд хэрэгжиж буй зам гүүрийн томоохон бүтээн байгуулалттай холбоотой зам хаах болон хөдөлгөөний зохицуулалтын талаарх мэдээллийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Орлогч дарга Б.Индра өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам гүүрийн бүтээн байгуулалттай холбоотой зам хаана
Зам гүүрийн бүтээн байгуулалттай холбоотой зам хаана. Зураг: МҮОНРТ

Нийслэл хотод 2018 онд хэрэгжиж буй зам гүүрийн томоохон бүтээн байгуулалттай холбоотой зам хаах болон хөдөлгөөний зохицуулалтын талаарх мэдээллийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Орлогч дарга Б.Индра өглөө.

Өнгөрсөн долоо хоногт Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчооны орчмын 2.2 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг эхлүүлсэн. Зам барилгын ажлын хүрээнд 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23.00 цагаас 09 дүгээр сарын 21-ний 23:00 цаг хүртэл хугацаанд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо. Эхний ээлжид Баянзүрхийн товчооноос Богд уулын арын уулзвар хүртэлх 800 м авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж, тус хэсгийг 09 дүгээр сарын 15-нд нээнэ.

Хуваалцах