Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Зам, тээвэр хөгжлийн яамны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Өнгөрсөн шөнө орсон усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг замаас гарлаа. Цаг үеийн асуудлаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам, тээвэр хөгжлийн яамны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Зам, тээвэр хөгжлийн яамны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн шөнө орсон усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг замаас гарсан зэрэг цаг үеийн асуудлаар Засгийн газар шуурхай хуралдаж, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргалаа.

Хуралдааны дараа Ерөнхий сайд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, "Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон асуудалд Засгийн газрын нэрийн өмнөөс талийгаачийн үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Мөн Дорноговь аймгийн Айраг сумын Айраг өртөөнд болсон галт тэрэгний ослын улмаас зорчигчид бэртэж гэмтэн, эрүүл мэндээрээ хохирсон явдалд уучлал хүсч байна. Зам тээврийн салбарт болсон эдгээр үйл явдлуудтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг ажлаас нь чөлөөлж байна. Төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг эрс сайжруулна" гэлээ.

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийн чөлөөлөгдөх асуудлыг УИХ-аар шийдтэл Шадар сайд Ө.Энхтүвшин сайдын түр орлон гүйцэтгэгчээр ажиллах юм. Мөн тус яамны газрын дарга нарт чөлөөлөх хариуцлага тооцож, асуудлыг дараагийн Засгийн газрын хуралдаанаар оруулж ирэхээр болов.

Хуваалцах