Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөл Усны газрын удирдлагатай уулзалт хийлээ

ЗТХЯ-ны Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтсийн дарга Д.Жавхлан, Далайн захиргааны Усан замын тээврийн бүртгэл, хяналтын хэлтсийн дарга Т.Олонбаяр нарыг Монгол Улсын Далайн захиргаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөл Усны газрын удирдлагатай уулзалт хийлээ
Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөл Усны газрын удирдлагатай уулзалт хийлээ. Зураг: МҮОНРТ

ЗТХЯ-ны Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтсийн дарга Д.Жавхлан, Далайн захиргааны Усан замын тээврийн бүртгэл, хяналтын хэлтсийн дарга Т.Олонбаяр нарыг Усны газрын дарга З.Батбаяр 2023 оны есдүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч уулзсан юм.

Уулзалтаар Хөвсгөл болон бусад томоохон нууруудад байгаль орчинд ээлтэй усан замын тээврийг хөгжүүлэх, орон нутгийн хэрэгцээ шаардлагыг харгалзан усан замын зогсоол, төв буудлыг төлөвлөн байгуулах, холбогдох хуульд заасны дагуу байгалийн нөөц буюу усан орчин ашигласны төлбөрийг бодитоор тогтоох зэрэг асуудлаар харилцан санал солилцож, цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо.

Эх сурвалж: Монгол Улсын Далайн захиргаа

Хуваалцах