Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам тээврийн нэгдсэн системийн хөгжүүлэлттэй УИХ-ын гишүүн Э.Батшугар танилцлаа

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газраас авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд Зам тээврийн нэгдсэн системийг хөгжүүлэн ашиглаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам тээврийн нэгдсэн системийн хөгжүүлэлттэй УИХ-ын гишүүн Э.Батшугар танилцлаа
Зам тээврийн нэгдсэн системийн хөгжүүлэлттэй УИХ-ын гишүүн Э.Батшугар танилцлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газраас авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд Зам тээврийн нэгдсэн системийг хөгжүүлэн ашиглаж байна.

Өөрөөр хэлбэл, орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан түгжрэл бууруулах том амбийцаар монгол инженерүүдийнхээ ур чадварыг ашиглан тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын RFID дэд системийг нэвтрүүлж байгаа юм. Цахим үндэстэн болоход ихээхэн хувь нэмэр үзүүлэх Зам тээврийн нэгдсэн системийн хөгжүүлэлттэй УИХ-ын гишүүн Э.Батшугар танилцлаа.

Зам тээврийн нэгдсэн дэд систем болох RFID бол Улаанбаатар хотын 654 мянган тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, хяналтыг сайжруулах үндсэн зорилготой. Өнөөдрийн байдлаар RFID уншигч 161 шонг байршуулж, туршилтын ажлуудыг хийж эхэлсэн бөгөөд оношлогоонд ороогүй, даатгал, татвараа төлөөгүй гэх мэт зөрчилтэй тээврийн хэрэгслийг илрүүлж байгаа юм. RFID системд нийтийн тээвэр, хүүхдийн автобусны байршил, маршрут, засвартай, түгжрэлтэй зам, зогсоолын мэдээлэл зэргийг бодит цагийн горимоор харуулна. Одоо ашиглаж байгаа googlemap, smartbus зэрэг системээс ялгаатай нь дээрх үзүүлэлтүүдийг газрын зураг дээр дэлгэрэнгүй харуулах тул зорчигч тээврийн хэрэгслийнхээ сонголтыг хийхээс эхлээд маршрутаа бүтнээр нь урьдчилан төлөвлөх боломжтойгоороо давуу талтай юм.

УИХ-ын гишүүн Э.Батшугар Зам тээврийн нэгдсэн системийн талаар “Миний мэдэхээр Лондон, Москва зэрэг хотод гэрлэн дохион системтэйгээ RFID системийг холбосноор замын хөдөлгөөн, уулзварын нэвтрэлтийг бодит цагийн горимоор жигд хуваарилж, түгжрэлийг 20 хүртэл хувиар бууруулсан байсан. Нэгэнт багагүй хөрөнгө зарцуулж, гараанаас гаргасан энэхүү системийг илүү ухаалгаар ашиглахыг зориорой. Эдгээр ажлууд болон цахим технологийн тусламжтайгаар ухаалаг Улаанбаатарыг бий болгоход Инновац, цахим бодлогын байнгын хороо хууль, эрхзүй, бодлогын талаас идэвхтэй ажиллана” гэв.

Эх сурвалж: Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо

Хуваалцах