Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам тээврийн осол их гардаг 50 хар цэгт анхны тусламжийн цэг байгууллаа

Улсын хэмжээнд жилд дунджаар 500 мянга орчим зам тээврийн осол гарч, амь насаа алдсан хүний тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам тээврийн осол их гардаг 50 хар цэгт анхны тусламжийн цэг байгууллаа
Зам тээврийн осол их гардаг 50 хар цэгт анхны тусламжийн цэг байгууллаа. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд жилд дунджаар 500 мянга орчим зам тээврийн осол гарч, амь насаа алдсан хүний тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Зам тээврийн ослоор амиа алдсан хүний 50 хувь нь анхны тусламж авч амждаггүйн улмаас нас бардаг гэсэн судалгаа байдаг.

Иргэдийн амь насыг авран хамгаалах зорилгоор Монголын Улаанзагалмайн холбоо, Зам тээврийн яам, Замын цагдаагийн газар, Онцгой байдлын газар хамтран улсын хэмжээнд хамгийн их зам тээврийн осол гардаг авто замууд дээр "Анхны тусламжийн цэг"-ийг байгуулж, осолд өртсөн иргэдэд тусламж үзүүлэх мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.

Эх сурвалж: Төв аймгийн ОБГ

Хуваалцах