Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам тээврийн осолд өртсөн хүмүүст хүндэтгэл үзүүлнэ

Манай улсад сүүлийн 15 жилд 70 мянга гаруй хүн зам тээврийн осолд өртжээ. Тэдний 6100 гаруй нь амь насаа алдсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам тээврийн осолд өртсөн хүмүүст хүндэтгэл үзүүлнэ
Зам тээврийн осолд өртсөн хүмүүст хүндэтгэл үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Манай улсад сүүлийн 15 жилд 70 мянга гаруй хүн зам тээврийн осолд өртжээ. Тэдний 6100 гаруй нь амь насаа алдсан байна. Түүнчлэн 2015 оны эхний 10 сарын хугацаанд зам тээврийн ослоор 500 гаруй хүн амь насаа алджээ.

Замын цагдаагийн газраас зам тээврийн ослоор хохирсон эдгээр иргэнд ирэх ням гарагт хүндэтгэл үзүүлнэ. Дэлхийн улс орнууд 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт зам тээврийн ослоор хохирсон иргэддээ хүндэтгэл үзүүлж, тэдэнд зориулсан хөдөлгөөн өрнүүлдэг. Манай улс энэ өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Ингэснээр зам тээврийн хөдөлгөөнд оролцогчид санамсар болгоомжгүйгээсээ болж ямар аюултай нөхцөл байдалд орж болохыг сануулах юм байна.

Автомашин гэдэг нэг талдаа нийгмийн хөгжил, дэвшил боловч нөгөө талдаа иргэд зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа. Тиймээс замын хөдөлгөөнд оролцогч бүр өөрийнхөө болон өрөөл бусдын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөнд оролцохыг сануулж байна.

Хуваалцах