Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Зам, тээврийн салбарын 3 чухал асуудал шийдлээ оллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн дээд хэмжээний айлчлал хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам, тээврийн салбарын 3 чухал асуудал шийдлээ оллоо
Зам, тээврийн салбарын 3 чухал асуудал шийдлээ оллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн дээд хэмжээний айлчлал хийлээ. Айлчлалын албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав, Дэд дарга С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нар оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан Монголын төрийн болон хувийн аж ахуйн нэгж компаниуд, БНХАУ-ын аж ахуйн нэгж компаниудтай хамтран ажиллахаар зарим баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Үүгээр монголын зам, тээврийн салбарын гурван чухал асуудал шийдлээ олов. Тухайлбал, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай протокол”, “Налайхаас Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын тусгайлсан зээлийн хэлэлцээр”-т гарын үсэг зурсан бол, “Төмөр замын олон улсын харилцааны ачаа тээврийн цахим мэдээллийг солилцох тухай хэлэлцээр”-т УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа гарын үсэг зурлаа.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

Хуваалцах