Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 86.9 хувийн гүйцэтгэлтэй байна

Зам, тээврийн салбарын хэмжээнд 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын нэгдсэн төлөвлөгөөнд нийт 276 ажил, арга хэмжээ тусгагдсан. Нийт 86.9 хувийн гүйцэтгэлтэй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 86.9 хувийн гүйцэтгэлтэй байна
Зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 86.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Зураг: МҮОНРТ

Зам, тээврийн салбарын хэмжээнд 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын нэгдсэн төлөвлөгөөнд нийт 276 ажил, арга хэмжээ тусгагдсан. Нийт 86.9 хувийн гүйцэтгэлтэй байна.

Салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг нийслэлийн хэмжээнд харьяа 12 байгууллагын хүрээнд шалгах төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг есдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Мөн баруун болон говийн чиглэлийн авто зам дагуух аймгуудад хийгдсэн хяналт шалгалтын хүрээнд өвөлжилтийн бэлэн байдлын түвшинг тогтоож, төлөвлөсөн ажлын хэрэгжилтийг шуурхай хангуулах зорилгоор улсын ахлах байцаагчийн хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Хуваалцах