Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам цэвэрлэгээний тусгай зориулалтын машинтай боллоо

"Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ нь ирэх даваа гарагаас зам цэвэрлэгээний тусгай зориулалтын машинуудаа цэвэрлэгээнд гаргахаар болжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам цэвэрлэгээний тусгай зориулалтын машинтай боллоо
Зам цэвэрлэгээний тусгай зориулалтын машинтай боллоо. Зураг: МҮОНРТ

"Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ нь ирэх даваа гарагаас зам цэвэрлэгээний тусгай зориулалтын машинуудаа цэвэрлэгээнд гаргахаар болжээ.

Уг машин нь нарийн гуурсаар ус цацаж, соруулдаг тул хасах градустай нөхцөлд ажиллах боломжгүй байдаг аж. Тиймээс цаг агаар дулаарч байгаатай холбогдон төлөвлөгөө гаргаж ажиллуулах бөгөөд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Энэбишийн өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Их тойруу, Бага тойруу, Олимпийн гудамжийн замуудыг замын хөдөлгөөний ачаалал буурах цагаар буюу шөнийн 23:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл цэвэрлэх ажээ.

Хуваалцах