Зам түр хугацаанд хаана
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны замын ус зайлуулах хоолойн хөдлөн шүүр эвдэрчээ.
Мэдээллийн алба

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны замын ус зайлуулах хоолойн хөдлөн шүүр эвдэрчээ.
Улаанбаатар хотын Захирагчийн албаны зөвшөөрлийн дагуу үүнийг засварлахтай холбогдуулан 2022 оны тавдугаар сарын 6-ны 23:00 цагаас 7-ны 07:00 цагийн хооронд "Содон" хороолол руу өгсөх чиглэлийн хоёр эгнээ замыг, 2022 оны тавдугаар сарын 7-ны 23:00 цагаас 8-ны 07:00 цаг хүртэлх хугацаанд "Содон" хорооллоос уруудах чиглэлийн хоёр эгнээ замыг түр хааж засварын ажил хийнэ.
Иймд Тээврийн цагдаагийн албанаас иргэд, жолооч нарт бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.



















