Замын гадаргууд цасан болон мөсөн бүрхүүл тогтсон байна
Өнөө шөнө болон маргааш өдөр зүүн зүгийн нутгаар салхины хурд 12-14 м/сек хүрч цасан болон шороон шуурга шуурна.
Мэдээллийн алба

Өнөө шөнө болон маргааш өдөр зүүн зүгийн нутгаар салхины хурд 12-14 м/сек хүрч цасан болон шороон шуурга шуурна.
Баруун, зүүн, төв аймгуудын хойд хэсгээр орсон цасны улмаас замын гадаргууд цасан болон мөсөн бүрхүүл тогтсон, зам даваанд хальтиргаа гулгаатай байгааг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулж байна!!!
Мөн Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт цас орж байгаа тул орон нутгийн замд тээвэрлэлт хийж буй жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна!!!



















