Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Замын хөдөлгөөний цагаан толгой-2015” тэмцээн зохион байгууллаа

Булган аймгийн цагдаагийн газраас хүүхдүүдийг замын хөдөлгөөний соёл дадалд сургах зорилгоор жил бүр уламжлал болгон явагддаг

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Замын хөдөлгөөний цагаан толгой-2015” тэмцээн зохион байгууллаа
“Замын хөдөлгөөний цагаан толгой-2015” тэмцээн зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Булган аймгийн цагдаагийн газраас хүүхдүүдийг замын хөдөлгөөний соёл дадалд сургах зорилгоор жил бүр уламжлал болгон явагддаг “Замын хөдөлгөөний цагаан толгой-2015” тэмцээн зохион байгуулагдаж 4-р цэцэрлэгийн “Өсвөрийн цагдаа” баг ТЭРГҮҮН байр, 2-р цэцэрлэгийн баг ДЭД байр, 1-р цэцэрлэгийн баг ГУТГААР байрыг тус тус эзэлсэн байна. “Шилдэг багийн ахлагч”-аар 1-р цэцэрлэгийн “Зохицуулагч” багийн ахлагч Ц.Эрдэнэ, “Шилдэг зохицуулагч”-аар 2-р цэцэрлэгийн "Харцага" багийн ахлагч Б.Азбилэг нар шалгарч амжилттай оролцлоо.

Энэ жилийн тэмцээний онцлог, үр дүн нь цэцэрлэгүүд гэрийн даалгаварт ач холбогдол өгч анги танхимаа тохижуулах, хүүхдүүдэд ойлгомжтой хэлбэрээр сургалтыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулан, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалсан сурталчилгааг хүүхэд, эцэх, эхчүүдэд хандан гаргасан зэрэг ажлуудыг зохион байгуулжээ.

Хуваалцах