Замын өргөтгөл, автобусны зогсоол сунгах ажил хийлээ
Замын өргөтгөл, автобусны зогсоол сунгах ажлын хүрээнд Чингисийн өргөн чөлөөний Төв номын сангийн автобусны зогсоолд нийт 117 мкв талбайд асфальт бетон хучилт, мөн Сөүлийн гудамж, Нийслэлийн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн урд талд нийт 36 мкв талбайд асфальт бетон хучилтын ажлыг тус тус хи
Мэдээллийн алба

Замын өргөтгөл, автобусны зогсоол сунгах ажлын хүрээнд Чингисийн өргөн чөлөөний Төв номын сангийн автобусны зогсоолд нийт 117 мкв талбайд асфальт бетон хучилт, мөн Сөүлийн гудамж, Нийслэлийн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн урд талд нийт 36 мкв талбайд асфальт бетон хучилтын ажлыг тус тус хийж гүйцэтгэлээ.
Төв номын сангийн автобусны зогсоол нь стандарт бус, нийтийн тээврийн хэрэгсэл зогсоол дээр багтахгүй, нэгдүгээр эгнээнд зогсдог зэргээс хөдөлгөөнд оролцож байгаа автомашинтай давхцаж түгжрэл болон зам тээврийн осол гарах нөхцөл үүсдэг байсан учир дээрх арга хэмжээг авч ажиллажээ.



















