Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Замын-Үүд" боомтын тээвэр логистикийн төвийн бүтээн байгуулалтын ажил 90 гаруй хувьтай байна

Дорнговь аймгийн "Замын-Үүд" боомтын тээвэр логистикийн төвийн бүтээн байгуулалтын ажил 90 гаруй хувьтай байна. Логистикийн төв ашиглалтад орсноор 6 сая тонн ачааг шилжүүлэн ачих боломжтой болно.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Замын-Үүд" боомтын тээвэр логистикийн төвийн бүтээн байгуулалтын ажил 90 гаруй хувьтай байна
"Замын-Үүд" боомтын тээвэр логистикийн төвийн бүтээн байгуулалтын ажил 90 гаруй хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Дорнговь аймгийн "Замын-Үүд" боомтын тээвэр логистикийн төвийн бүтээн байгуулалтын ажил 90 гаруй хувьтай байна. Логистикийн төв ашиглалтад орсноор 6 сая тонн ачааг шилжүүлэн ачих боломжтой болно. Энэ логистикийн төв нь “Хөгжлийн зам” хөтөлбөрийн нэгээхэн хэсэг юм. Тус хөтөлбөрийг зам тээвэр, эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг сайжруулах, худалдааг хөнгөвчлөх, бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа юм.

"Хөгжлийн зам” хөтөлбөрийн хүрээнд 10 зорилт, 82 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд урьдчилсан байдлаар 32.4 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай юм байна. Төслүүд эхнээс үр ашгаа өгвөл 2020 онд экспорт 7 тэрбум долларт хүрэх тойм тооцоолол гаргажээ.

Сангийн яамны Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Мөнхбатын яриаг сонсъё.

Хуваалцах