Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Замын-Үүдийн боомтыг өргөтгөнө

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл”-ийн хүрээнд Замын-Үүд боомтын авто замын шалган нэвтрүүлэх цогцолборыг өргөтгөх ажлыг энэ оны тавдугаар сард эхлүүлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Замын-Үүдийн боомтыг өргөтгөнө
Замын-Үүдийн боомтыг өргөтгөнө. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл”-ийн хүрээнд Замын-Үүд боомтын авто замын шалган нэвтрүүлэх цогцолборыг өргөтгөх ажлыг энэ оны тавдугаар сард эхлүүлнэ.

Тус ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл”-ийн зохицуулагч Х.Болор-Эрдэнэ болон төслийн ажилтнуудыг өнөөдөр /2019.02.13/ хүлээн авч, боомтын барилга угсралтын ажлын талаар харилцан санал солилцлоо.

Өнөөдрийн байдлаар Замын-Үүдийн боомтоор 1100 м2 талбайд цагт 900 зорчигч, 100 зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай ажиллаж байгаа бөгөөд өргөтгөл шинэчлэл хийгдсэнээр 9500 м2 талбай буюу шалган нэвтрүүлэх цогцолборын хэмжээг 9 дахин томруулж, цагт 2700 зорчигч, 500 зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай болох юм.

Хуваалцах