Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Замын-Үүдийн чиглэлд нэмэлт галт тэрэг аялж эхэллээ

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Замын-Үүдийн чиглэлд нэмэгдэл галт тэрэг өчигдрөөс аялж эхэллээ. Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлд галт тэрэг долоо хоногийн гурван өдөрт аялах юм. Нэмэгдэл галт тэрэг лхагва, баасан, ням гаригийн 18.10 цагт Улаанбаатар өртөөнөөс хөдөлж, дараа өдрий

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Замын-Үүдийн чиглэлд нэмэлт галт тэрэг аялж эхэллээ
Замын-Үүдийн чиглэлд нэмэлт галт тэрэг аялж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Замын-Үүдийн чиглэлд нэмэгдэл галт тэрэг өчигдрөөс аялж эхэллээ. Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлд галт тэрэг долоо хоногийн гурван өдөрт аялах юм. Нэмэгдэл галт тэрэг лхагва, баасан, ням гаригийн 18.10 цагт Улаанбаатар өртөөнөөс хөдөлж, дараа өдрийн өглөөний 7.30 цагт Замын-Үүд өртөөнд очно.

Уг галт тэрэг тус өртөөнөөс мөн өдрийн 20.30 цагт аялалд гарч, маргааш өглөөнийх нь 10.30 цагт Улаанбаатарт ирнэ. Нэмэгдэл галт тэрэг энэ сарын 28 хүртэл аялна.

Түлхүүр үг:Нийслэл
Хуваалцах