Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зарим аймгууд орон нутгийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулж байжээ

АТГ-аас Булган, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн 40-өөд сум, мөн Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хүүхдийн төлөө үндэсний газар, Оюуны өмчийн газар, Архивын ерөнхий газарт хяналт шалгалт хийсэн байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим аймгууд орон нутгийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулж байжээ
Зарим аймгууд орон нутгийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулж байжээ. Зураг: МҮОНРТ

АТГ-аас Булган, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн 40-өөд сум, мөн Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хүүхдийн төлөө үндэсний газар, Оюуны өмчийн газар, Архивын ерөнхий газарт хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулах, холбогдох хууль тогтоомжийг зөрчих зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрсэн байна. АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг ингэж ярилаа.

Одоогоор илрүүлсэн зөрчил дутагдлыг засаж залруулах санал дүгнэлтийг АТГ-аас холбогдох газарт нь уламжлаад байна.

Бизнес эрхлэгчид хөрөнгийн зах зээлийн талаар ойлголт муу байгаагаас бизнесээ өргөжүүлж чадахгүй байна гэж эдийн засагчид хэллээ. Тухайлбал, ямар ч улсын бизнес эрхлэгчдийн хувьд хөрөнгийн бирж санхүүжилт босгох гол талбар байдаг бол манай улсын бизнес эрхлэгчдийн хувьд банкнаас зээл авч хөрөнгө босгодог гэж Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Ангар ярьж байна. Банкнаас зээл авахад дунджаар 25 хувийн хүү төлнө. Харин хөрөнгийн зах зээлээс 13 хувийн хүүгээр хөрөнгө татаж болно гэж Тэрээр бизнес эрхлэгчдэд зөвлөлөө.

Хуваалцах