Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Зарим байнгын хорооны хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.04.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Зарим байнгын хорооны хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим байнгын хорооны хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
Зарим байнгын хорооны хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.04.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Зарим байнгын хорооны хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

УИХ дахь МАН-ын бүлгийн саналаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг тус байнгын хорооны бүрэлдэхүүнд нэмэх, Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Д.Цогтбаатар нарыг чөлөөлж, тус Байнгын хорооны бүрэлдэхүүнд Ч.Улаан, Ж.Бат-Эрдэнэ нарыг, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Хууль зүйн байнгын хороонд тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Хуваалцах