Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зарим ББСБ-ууд хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт орууллаа

Банк бус санхүүгийн байгууллага нь дүрмийн сангийн хэмжээ, бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах бүртээ Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэн зөвшөөрөл авч байхаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим ББСБ-ууд хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт орууллаа
Зарим ББСБ-ууд хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт орууллаа. Зураг: МҮОНРТ

Банк бус санхүүгийн байгууллага нь дүрмийн сангийн хэмжээ, бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах бүртээ Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэн зөвшөөрөл авч байхаар Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан байдаг. Үүний дагуу ББСБ-уудаас ирүүлсэн хүсэлтийг нягтлан шалгасны үндсэн дээр 2018 оны арванхоёрдугаар сард нийт 10 ББСБ-ын дүрмийн сангийн хэмжээ, бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан байна.

Эдгээрээс 3 ББСБ хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлсэн бол 7 ББСБ хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтээ холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлүүлжээ. Мөн өнгөрсөн сард 1 ББСБ салбар байгуулах зөвшөөрөл авч, 1 ББСБ оноосон нэрээ өөрчилсөн байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах