Зарим газар цасны зузаан 22 см байна
Энэ сарын 15-ны байдлаар Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутаг, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Архангайн зарим газраар 0.0-22.0 см зузаан цастай байна.
Мэдээллийн алба

Энэ сарын 15-ны байдлаар Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутаг, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Архангайн зарим газраар 0.0-22.0 см зузаан цастай байна. Үүнээс хамгийн их нь Өвөрхангайн Бүрдэд 22 см, Орхоны Улаантолгой, Эрдэнэтэд 21-22 см, Булганы Ингэт-толгой, Төв аймгийн Эрдэнэсантад 19 см, Булганы Хангалд 17 см, Завханы Сонгино, Дорнодын Халхголд 16 см цастай байна.
Энэ 7 хоногт Шуурхай штабын жижүүрүүд бүх аймгуудтай холбогдсон. Мал тооллогын ажил ид явагдаж байгаа тул малчин өрхүүдээр орж санал бодлыг сонсох, эрүүл мэндийн үзлэг хийх зэрэг ажлууд давхар явагдаж байна. Орхон аймаг цас ихтэй, харин Ховд, Баянхонгор аймгууд цасгүй, усгүйдэх эрсдэл өндөртэй байгаа, Архангай аймгийн ХХААГ эвдрэлийн улмаас машингүй болсон талаар мэдээлсэн.
.jpg)
Малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 29 аж ахуйн нэгжтэй Бодлогын гэрээ байгуулагдсанаас 28 аж ахуйн нэгжтэй 36.3 тэрбум төгрөгийн Зээлийн гэрээ байгуулсан, 6 аж ахуйн нэгжийн дахин сонгон шалгаруулалтад хамруулж 3.7 тэрбум төгрөгийн Бодлогын гэрээ байгуулсан. Эдгээр ААН-үүд зээлийн гэрээний барьцааны үнэлгээний шатанд байна. Сангийн яамтай Төсвийн зээлийн гэрээ байгуулан нийт санхүүжилтийн 10.0 тэрбум төгрөгийн эрх нээгдсэн. 25 ААН-д 9.2 тэрбум төгрөгийг олгоод байна. НӨАТ болон гаалийн албан татвараас чөлөөлөгдөх тэжээл, тэжээлийн түүхий эдийн жагсаалтыг Засгийн газрын 335 дугаар тогтоолоор батлуулан Гаалийн ерөнхий газар, ААН-үүдэд хүргүүллээ.


















