Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зарим компанийн хувьцаа уналттай байлаа

2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 586,948,801 төгрөгийн үнийн дүн бүхий 1,577,681 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсөж, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Станда

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим компанийн хувьцаа уналттай байлаа
Зарим компанийн хувьцаа уналттай байлаа. Зураг: МҮОНРТ

2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 586,948,801 төгрөгийн үнийн дүн бүхий 1,577,681 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсөж, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Стандарт ноос" ХК (ALI +14.85%), "Хөх ган" ХК (HGN +14.82%) болон "Бодь Даатгал" ХК (BODI +7.83%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD -11.74%), "Ремикон" ХК (RMC -5.88%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB -4.02%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 79,082 ширхэг нэгж эрхийг 13,589,842 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 999 ширхэг үнэт цаасыг 99,820,080 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 14 ширхэг бондыг 1,344,000 төгрөгөөр, арилжааллаа.

ТOP-20 индекс 0.15 хувиар буурч, 36689.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,688,781,846,866 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Хуваалцах