Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зарим компанийн хувьцааны ханш өсжээ

2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 1,481,409,098 төгрөгийн үнийн дүн бүхий 1,926,483 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим компанийн хувьцааны ханш өсжээ
Зарим компанийн хувьцааны ханш өсжээ. Зураг: МҮОНРТ

2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 1,481,409,098 төгрөгийн үнийн дүн бүхий 1,926,483 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Авто импекс" ХК (AOI +14.93%), "Монгол шуудан" ХК (MNP +14.13%) болон "Хай би ойл" ХК (HBO +9.71%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монноос" ХК (MNS -14.93%), "Ард Даатгал" ХК (AIC -12.28%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB -8.89%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 44,382 ширхэг нэгж эрхийг 9,638,967 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаасыг 100,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.46 хувиар буурч, 36744.44 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,673,267,088,997 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Хуваалцах