Зарим лавлагаа мэдээлэл нээлттэй болсноор залилангийн гэмт хэрэг буурна
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга өчигдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн 12-р зүйлд бүртгэлийн зарим лавлагаа мэдээлэл нь нээлттэй, хаалттай, хязгаартай байна гэж тусгасан.
Мэдээллийн алба

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга өчигдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн 12-р зүйлд бүртгэлийн зарим лавлагаа мэдээлэл нь нээлттэй, хаалттай, хязгаартай байна гэж тусгасан.
Ингэхдээ Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэмжээ, талбай, хилийн цэг, бүртгэлийн төрөл, тусгай тэмдэглэлийн мэдээлэл нээлттэй байхаар тусгажээ. Дээрх мэдээлэл ил тод болсноор аливаа залилангийн гэмт хэрэг буурна гэж үзэж байна. Үүнийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга н.Батболд жишээгээр тайлбарлалаа.
Улсын бүртгэлийн ерөнхий газар хууль шинээр хэрэгжиж эхэлж байгаатай холбоотойгоор нийт нотариатчдыг сургалтад хамруулсан байна.


















