Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зарим малчдын мал маллаж байсан хугацааг шүүхээр тогтооно

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс Шүүхийн газартай санал солилцсоны үндсэн дээр малын “А” данс олдохгүй байгаа малчдын мал маллаж байсан хугацааг шүүхээр тогтоолгохоор болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим малчдын мал маллаж байсан хугацааг шүүхээр тогтооно
Зарим малчдын мал маллаж байсан хугацааг шүүхээр тогтооно. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс Шүүхийн газартай санал солилцсоны үндсэн дээр малын “А” данс олдохгүй байгаа малчдын мал маллаж байсан хугацааг шүүхээр тогтоолгохоор болжээ. Зарим сумдад малчин-даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтооход шаардлагатай малын “А” дансны бүртгэл устаж үгүй болсонтой холбоотойгоор хүндрэл бэрхшээл тулгарч байгааг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна.

Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор шүүхийн шүүгч нартай санал солилцож нэгдсэн ойлголтод ийнхүү хүрчээ. Архангай аймагт энэ онд 2300 орчим малчин-даатгуулагч тэтгэвэрт гарахаар байгаа ч зарим сумын малчдын “А” данс олдохгүй байгаа ажээ.

Хуваалцах