Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа

нэр дэвшигчийн материал хүлээн авах ажиллагааг энэ сарын 12-ны 09:00 цагаас ирэх сарын 05-ны 17:00 цаг хүртэл зохион байгуулна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа
Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа. Зураг: МҮОНРТ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгчийн сонгон шалгаруулах журамд тус тус заасны дагуу Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн нэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн хоёр, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн гурав, Ерөнхий шүүгчийн нэг сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлажээ.

Түүнчлэн нэр дэвшигчийн материал хүлээн авах ажиллагааг энэ сарын 12-ны 09:00 цагаас ирэх сарын 05-ны 17:00 цаг хүртэл зохион байгуулах ба шалгалт авах, үнэлгээ өгөх ажиллагааг ирэх сарын 11-22-ны хооронд хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудас www.judcouncil.mn сайтаас харах боломжтой аж.

Хуваалцах