Зарим суманд зуншлага тааруу байна
Өнгөрөгч зургаадугаар сарын эхээр баруун болон говийн аймгуудын зарим сумдын нутгаар гандуу байсан.
Мэдээллийн алба

Өнгөрөгч зургаадугаар сарын эхээр баруун болон говийн аймгуудын зарим сумдын нутгаар гандуу байсан. Гэхдээ зургаадугаар сарын дундуур болон сүүлчээр орсон бороо ихэнх нутгаар, тэр дундаа гандуу байсан бүс нутагт ахиу орсон. Одоогоор манай улсын 300 гаруй сумын 90 орчим хувь нь зуншлага сайхан, ургамлын гарц жигд сайн байгаа юм.
Гэхдээ Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн ганц нэг сумын нутгаар хур бороо багатай, ургамлын гарц тааруу байгааг Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байна.


















