Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зарим сургууль цэцэрлэгийн халаалтад доголдол гарч болзошгүй

Өчигдөр болж өнгөрсөн “Шинэчилж шийдье-222” ээлжит хэлэлцүүлгээр нийслэл хотын өвлийн бэлтгэлийн асуудлаар хэлэлцлээ.

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зарим сургууль цэцэрлэгийн халаалтад доголдол гарч болзошгүй
Зарим сургууль цэцэрлэгийн халаалтад доголдол гарч болзошгүй. Зураг: МҮОНРТ

Өчигдөр болж өнгөрсөн “Шинэчилж шийдье-222” ээлжит хэлэлцүүлгээр нийслэл хотын өвлийн бэлтгэлийн асуудлаар хэлэлцлээ.
Нийтийн үйлчилгээний "Улаанбаатар нэгтгэл" хотын төв хэсгийн 260 км замын цас, мөс халтиргаа гулгааг хариуцан цэвэрлэх бол үлдсэн 400 шахам км замын арчилгааг дүүргүүд өөрсдөө хийхээр бэлтгэл хангаж байна. Энэ жил 54 сургууль, цэцэрлэгт их засвар хийж байгаа нь 97 хувийн гүйцэтгэлтэй байна, шинээр барьж буй 20 цэцэрлэгээс 4 нь он гарахаас өмнө ашиглалтад орно. 25 сургууль, цэцэрлэгийн дулааны шугам сүлжээнд доголдол гарч болзошгүй байгааг анхааран ажиллаж байна гэж хотын захиргаа болон холбогдох холбогдох газруудаас мэдээллээ.

Түлхүүр үг:Халаалт дулаан
Хуваалцах