Зарим сургуулийн засварын ажил дуусаагүй байна
2013-2014 оны хичээлийн жилд Нийслэлийн хэмжээнд есөн сургууль, зургаан цэцэрлэг, нэг ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны засварын ажил дуусаагүйгээс сурагчдаа хүлээн авах боломжгүй болжээ.
Мэдээллийн алба

2013-2014 оны хичээлийн жилд Нийслэлийн хэмжээнд есөн сургууль, зургаан цэцэрлэгийн хичээлийн байр, нэг ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны засварын ажил дуусаагүйгээс сурагчдаа хүлээн авах боломжгүй болжээ.
Тодруулбал БЗД-ийн мэргэжил сургалтын 55, 92, БГД-ийн 22 , СХД-ийн “Ирээдүй” цогцолборын 81, СБД-ийн 29, 1, ЧД-ийн 5, Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор, Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулиудын засварын ажил дуусаагүй байна.
Мөн БЗД-ийн 59, 191, СБД-ийн 14, ЧД-ийн 37, ХУД-ийн 9, Налайх дүүргийн 23 дугаар цэцэрлэгүүдийн засварын ажил дуусаагүй байгаа аж. Эдгээр засвар нь дуусаагүй сургууль, цэцэрлэгүүд ойролцоогоор арваннэгдүгээр сард хүүхдүүдээ хүлээн авах боломжтой болно. Тиймээс эдгээр сургуулийн хүүхдүүдийг хичээлээс завсардуулахгүй байхаар зохицуулалт хийхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.


















