Зарим цэвэр усанд нянгийн бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 10-20 дахин өндөр гарчээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас савласан цэвэр ус, рашаан, ундаа, жүүсний 38 үйлдвэрт хяналт, шалгалт хийжээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас савласан цэвэр ус, рашаан, ундаа, жүүсний 38 үйлдвэрт хяналт, шалгалт хийжээ. Нийт 87 нэрийн дээжинд лабораторийн шинжилгээ хийхэд "Талст", "Хануй", "Вита" зэрэг усанд нянгийн бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 10-20 дахин өндөр гарсан байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч н.Одончимэг ингэж ярилаа.
Зарим нэр бүхий ус, жүүсний үйлдвэрүүдэд шинээр үйлдвэрийн барилга барьсан ч улсын комисст хүлээлгэж өгөөгүй, гүний худаг нь паспортгүй, зөвшөөрөлгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.


















