Зарлалын ухаалаг самбар
Автомашин үйлдвэрлэгч BMW компани зар сурталчилгааны тун чиг ухаалаг арга сэджээ. Австрийн Вена хотын гудамж, талбайн гэрлэн дохионы хажууд тус компанийн "Mini Cooper" загварын машины сурталчилгааны самбар байрлана.
Мэдээллийн алба

Автомашин үйлдвэрлэгч BMW компани зар сурталчилгааны тун чиг ухаалаг арга сэджээ. Австрийн Вена хотын гудамж, талбайн гэрлэн дохионы хажууд тус компанийн "Mini Cooper" загварын машины сурталчилгааны самбар байрлана. Гэрлэн дохионы өнгө өөрчлөгдөхөд самбар дээрх машины өнгө мөн адил солигдохын зэрэгцээ хажуу талдаа “Es ist rot. Oder wie wit sage: Blazing Red” буюу “Энэ бол улаан өнгө. Харин бид үүнийг Гал улаан хэмээн нэрлэдэг” гэсэн бичиг гардаг байна.
Энэ мэтчилэн гэрлэн дохионы гурван өнгө гарахад "Mini Cooper"-ийн улаан, ногоон, шар өнгийн загварууд самбар дээр солигддог аж. Энэхүү сурталчилгаа 2015 оны Эпикагийн шилдэг зар сурталчилгаагаар тодорсон байна.




















