Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засаг дарга “Чингис хаан” нисэх онгоцны буудалд ажиллалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Чингис хаан” олон улсын нисэх буудлын ажилтай танилцлаа. Чингис хаан олон улсын нисэх буудал өдөрт дунджаар 5-8 нислэг үйлдэж, 1000 хүртэл зорчигч хүлээн авдаг юм байна. Одоогийн байдлаар зорчигч, ачаа тээш, шалган нэвтрүүлэх орон н

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засаг дарга “Чингис хаан” нисэх онгоцны буудалд ажиллалаа
Засаг дарга “Чингис хаан” нисэх онгоцны буудалд ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Чингис хаан” олон улсын нисэх буудлын ажилтай танилцлаа. Чингис хаан олон улсын нисэх буудал өдөрт дунджаар 5-8 нислэг үйлдэж, 1000 хүртэл зорчигч хүлээн авдаг юм байна. Одоогийн байдлаар зорчигч, ачаа тээш, шалган нэвтрүүлэх орон нутгийн болон олон улсын гурван гарцаар хил хамгаалах хяналт шалгалт хийн, иргэдэд үйлчилж байна.

Нийслэлийн Засаг дарга буудлын дотоод дүрэм журам, аюулгүй байдал, ажилчдын биеэ авч явах байдал мөн үйлчлүүлэгчидтэй хэрхэн харилцаж байгаатай танилцаад, “Жилд дунджаар 1 сая 100 мянга гаруй гадна дотны зорчигчдод үйлчилж, нийслэлийн, цаашлаад улсын нүүр царай болсон тус буудлын хамт олныг зорчигчдод үргэлж сайхан сэтгэгдэл төрүүлэх үүд хаалга болж ажиллах хэрэгтэй” гэдгийг онцлолоо.

Түлхүүр үг:засаг дарга
Хуваалцах