Засаг дарга нарыг шалгаж байна
АТГ болон УМБГ-т таван аймгийн засаг ноёдыг шалгаж байгаа талаар мэдээлэл байна. Харин яг ямар хэргээр аль аймгийн Засаг дарга нар шалгагдаж байгаа нь тодорхойгүй үлдэв. Ийнхүү орон нутгийн төсвийг гартаа авч, юунд зарцуулах эрх өөрсдөд нь байдаг тэдний хувьд ихэвчлэн идэж уусан гэж авлигын хэргээр
Мэдээллийн алба

АТГ болон УМБГ-т таван аймгийн засаг ноёдыг шалгаж байгаа талаар мэдээлэл байна. Харин яг ямар хэргээр аль аймгийн засаг дарга нар шалгагдаж байгаа нь тодорхойгүй үлдэв. Орон нутгийн төсвийг гартаа авч, юунд зарцуулах эрх өөрсдөд нь байдаг тэдний хувьд ихэвчлэн идэж уусан гэж авлигын хэргээр шалгагдаг юм.
Өмнөх Засгийн газрын 10 гаруй засаг ноён шалгагдаж буруутай нь тогтоогдож ялаа эдэлсэн бол зарим нэгнийх нь хэргийг хэрэгсэхгүй болгосон удаатай. Жишээлбэл, Хөвсгөл аймгийн Засаг дарга Цэрэнжав, Багануур дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.


















