Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт” хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран 2015 оны гуравдугаар сарын 11-ний өдөр аймгуудын

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт” хэлэлцүүлэг боллоо
“Засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт” хэлэлцүүлэг боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран 2015 оны гуравдугаар сарын 11-ний өдөр аймгуудын Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний тасгийн дарга, мэргэжилтнүүдэд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Засгийн газрын хяналт, шинжилгээ үнэлгээний эрх зүйн орчин, тогтолцоог боловсронгуй болгох үүднээс олон сургалтуудыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилийн сургалт, хэлэлцүүлэг Улаанбаатар хотод болж өнгөрлөө.

Үр дүнд суурилсан хяналт, шинжилгээ, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгосноор хяналт-шалгалт, үнэлгээний үр дүнг Төрийн бодлогод тусгах, эргэх холбоо үүсэх, хяналт, хариуцлагын асуудал дээшлэх ихээхэн ач холбогдолтой юм. Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлгийн гол зорилго нь засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтүүдийг шинэчлэх, боловсруулах асуудлаар санал, мэдээлэл солилцох байлаа.

Хуваалцах