Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Засгаа авч үлдсэний дараа АН хуралдана

Засгийн газар, Ерөнхий сайдыг авч үлдэх эсэх асуудлыг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Засгаа авч үлдсэний дараа АН хуралдана
Засгаа авч үлдсэний дараа АН хуралдана. Зураг: МҮОНРТ

АН-ын ҮЗХ өчигдөр хуралдах байсан ч хуралдаагүй. Үдээс хойш 17:00 цагт зарлагдсан хурал хоёр цаг гаруй хойшлогдсоны эцэст цуцлагдсан. 228 гишүүн цуглах ёстой байсан тус хурлын ирц хангалтгүй байсан бөгөөд танхимд цугларсан зарим гишүүн "Алтангадас" фракцын гишүүд орж ирэхгүй байсан гэх мэт тайлбарыг хийж байсан. Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хурал хойшилсон шалтгааны талаар “Гишүүдийн ирц хангалттай байсан. АН-ын хувьд ҮЗХ-ны хурал хийж дотоод асуудлыг ярилцахаас илүүтэй Засгийн газрыг тогтвортой байлгах нь чухал. Энэ бол зөвхөн Ардчилсан намын асуудал биш Монгол Улсын асуудал. Монголын хөгжлийн асуудал. Тийм учраас энэ асуудалд анхаарлаа хандуулах нь чухал болсон. Нэг үгээр хэлбэл, Засгийн газраа авч үлдсэний дараа ҮЗХ-ны хуралдаан зарлахаар боллоо” хэмээсэн юм.

Засгийн газар, Ерөнхий сайдыг авч үлдэх эсэх асуудлыг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, Их хурал дахь АН-ын бүлгийн гишүүд хамтарч Засаг барьж байгаа бусад намуудтай тохиролцож чадвал Ерөнхий сайд хэвээр үлдэх боломжтой болох юм. АН-ын ҮЗХ дахин хэзээ хуралдах тов нь одоогоор тодорхойгүй байна.

Хуваалцах